ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт эцэг эх, сурагчид, Монголын боловсролыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй мэргэжил нэгт нөхөд өө!

Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэж, ажил нь амжилт бүтээлээр дүүрэн, амьдрал нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байхыг хүсэн ерөөж мэндчилье. "Оюуны нахиа" бүрэн дунд сургууль нь 1997 оноос хойш өнөөг хүртэл сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж байгаа бөгөөд манай хамт олон "Бид хамгийн хүнлэг, оюунлаг, шилдэг иргэдийг бэлтгэнэ" гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд гар, сэтгэл нийлэн ажиллаж байна. Та манай хаалгыг чанга тогшоод үз. Эрч хүчтэй сургалт, эвсэг хүнлэг хамт олон, халуун дулаан харилцаа, тохилог цэвэр орчин угтан авах болно.

Манай сургууль таны хүүхдийн бас нэгэн "Халуун дулаан гэр" нь байх болно.

                      Таныг хүндэтгэсэн: "Оюуны нахиа" бүрэн дунд сургуулийн захирал        / Г.Өнөрцэцэг /

 

 

Сургуулийн сүлд дуу

БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИН

Туршлагатай, чадвартай багш нарын баг бүрдсэн, 60 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй, заах арга ур чадвар сайтай, өндөр мэдлэг боловсролтой, дүүрэг, хот, улсын мэргэжлийн олимпиад, ур чадварын уралдааны тэргүүн байрын шагналт шилдэг багш нар хичээл заадаг.

Д.Болор

Д.Болор

Менежер

МУБИС – ийг хүүхдийн сэтгэл судлаач, арга зүйч мэргэжлээр төгссөн. Боловсролын удирдлагын магистр. Боловсролын салбарт 18 жил ажиллаж байна. 2001 оноос Баянгол дүүргийн Гэгээрэл бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирлаар 15 ажилласан.

Ц.Уламсайхан

Ц.Уламсайхан

Сургалтын менежер

1992 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, 1995 онд МУБИС-ийн Багшийн коллежийг анхан шатны математикийн багш мэргэжлээр, 2000 онд ШУТИС-ийн КТМС-ийн программ хангамжийн ангийг тус тус төгссөн. Боловсролын салбарт 27 дахь жилдээ ажиллаж байна.

З.Ганчимэг

З.Ганчимэг

Бага ангийн багш

1993 онд Улаанбаатар хотын МУБИС-ийн СӨБС-ийг, 2002 онд ХЗДС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2005 онд МУБИС-ийн Багшийн сургуулийг тус тус төгссөн. 2017 оноос “Оюуны нахиа” сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Боловсролын салбарт 26 дахь жилдээ багшилж байна.

Ц. Уламбаяр

Ц. Уламбаяр

Бага ангийн багш

1996 онд Улаанбаатар хотын Багшийн коллежийг Анхан Шатны Математикийн багш мэргэжлээр, 2002-2004 онд МУИС-ийн Гадаад хэл Соёлын Сургуулийн Англи хэлний оройн ангийг тус тус төгссөн. 2004 оноос одоог хүртэл Оюуны нахиа дунд сургуульд бага ангийн багш. Боловсролын байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байна.

Д.Нарантунгалаг

Д.Нарантунгалаг

Бага ангийн багш

1993 онд Архангай аймгийн Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн. 2016 оноос Оюуны нахиа сургуульд бага ангийн багшаар ажиллаж байна. Боловсролын салбарт 26 дахь жилдээ ажиллаж байна.

Ц.Буянхишиг

Ц.Буянхишиг

Биологийн багш

1997 онд монгол улсын их сургуулийн ховд дахь салбарыг биологич баклавар зэрэгтэйгээр дүүргэсэн дүүргэсэн. 2005оноос тус сургуулийн биологи , эрүүл мэнд, газарзүйн багшаар одоог хүртэл ажиллаж байна. Боловсролын салбарт 20 дахь жилдээ ажиллаж байна.

А.Нэргүй

А.Нэргүй

Математикийн багш

2001онд УБИС-ийн Математикийн факультетийг Математикийн багш мэргэжлээр төгссөн. 2010 оноос өнөөг хүртэл “Оюуны нахиа” дунд сургуульд математикийн багшаар ажиллаж байна. Боловсролын салбарт 15 дахь жилдээ багшилж байна. Ахлах багш зэрэгтэй.

Ц.Амарсанаа

Ц.Амарсанаа

Бага ангийн багш

1997 онд ГЭБДС-ийг “Сурган-Хэл бичгийнбага ангийн багш” мэргэжлээр бакалавар зэрэг, ОНЦ дүнтэйгээр дүүргэсэн. 2007 онд МУБИС-ийг “Боловсролын удирдлага” чиглэлээр МАГИСТР зэрэг, “А” үнэлгээтэйгээр дүүргэсэн.

Ишгомбо

Ишгомбо

"Оюуны нахиа" бүрэн дунд сургуулийн багш

Гантуяа

Гантуяа

"Оюуны нахиа" бүрэн дунд сургуулийн багш